Бидний үйлчилгээ

Бид БНСУ руу аялах, амьдрах, ажиллах, суралцах болон оршин суух зэрэг бүх төрлийн чиглэлээр визний зөвлөгөө өгч явах зорилгод нь тохирсон визний материал хүлээн авах үйлчилгээг үзүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7588-7878 утсаар авна уу.

Холбогдох

Виз мэдүүлэх процесс хэрхэн явагддаг вэ?

Зөвлөгөө өгөх

Та БНСУ-руу явах виз мэдүүлэхдээ ямар материал бүрдүүлэх талаар зөвлөгөө авахыг хүсвэл манай виз мэдүүлгийн төвийн утсаар болон БНСУ-ын ЭСЯ-ны вэб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Материал хүлээн авах

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын журамтай танилцан өөрийн зорилгод нийцэх ангиллын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн өөрийн биеэр ирж материалаа хүлээлгэн өгнө.

KVAC-руу материал дамжуулах

Үйлчлүүлэгчээс хүлээн авсан материалаа хянан шалгаад Солонгосын виз мэдүүлгийн төв рүү хүргэж өгнө. Солонгосын виз мэдүүлгийн төв нь хүлээн авсан материалаа хянаж бэлдээд БНСУ-ын ЭСЯ руу шилжүүлнэ.

БНСУ-ын ЭСЯ материал шалгах

БНСУ-ын ЭСЯ материал хүлээн авч хянан шалгаад виз олгох эсэхийг шийднэ. Визний материал шалгагдаж байх хугацаанд та www.visa.go.kr сайт руу нэвтрэн өөрийн гадаад паспортын дугаар, овог нэр, төрсөн он сар өдрөө бичин визний явцыг шалгах боломжтой.

Визний хариу гарах

Тодорхой хугацааны дараа визний хариу шийдэгдэж паспортыг ЭСЯ-аас Солонгосын виз мэдүүлгийн төв /KVAC/ рүү шилжүүлнэ.

Пасспорт буцаан олгох

Хариу шийдэгдсэний дараа бид Солонгосын виз мэдүүлгийн төвөөс /KVAC/ таны паспортыг аваад тан руу утсаар болон мэссэжээр мэдэгдэх болно. Паспортоо хүлээн авахдаа өөрийн биеэр ирж авах.

Мэдээ мэдээлэл

Бизнесийн зээл

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгө оруулалт