Богино хугацааны аялал жуулчлал (C-3-9)

Олгох хүрээ: 90 хоног хүртэл хугацаагаар БНСУ-д аялах, БНСУ-аас нисэх онгоц, усан онгоцонд дамжин суух зорилгоор тус улсын хилээр нэвтрэх тохиолдолд

Визний төрөл (Хүчинтэй хугацаа / Оршин суух хугацаа)

  • Богино хугацааны виз (S): 3 сар / 90 хоног
  • Хоёр удаагийн дабль виз (D): 6 сар / 90 хоног
  • Олон удаагийн виз (М): 3 жил, 5 жил / 90хоног

Бүрдүүлэх бичиг баримт:

  1. Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5*4,5см хэмжээтэй өнгөт зураг 
  2. Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/
  3. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт 
    • Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар.
    • Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт.
    • Бусад: Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байж болохгүй), Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх, Зөвхөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээ, (E-9-1) ангиллаар ажиллаж буй иргэний шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь сүүлийн 6 сарын шилжүүлэг хийсэн бичиг баримт болон дансны хуулга /банкны гүйлгээний эх хувь/, гадаад иргэний үнэмлэхний хуулбар (урд тал, ар тал).
  4. Гэрлэлтийн лавлагаа
    • Насанд хүрээгүй хүүүхэд /19-өөс доош насныхан/ бол төрсний бүртгэлийн лавлагаа, (эцэг эхийн төрсөн он, сар,өдөр бичигдээгүй бол эцэг эхийн биеийн байцаалтын хуулбар хавсаргах).
    • 19-өөс доош насныхан болон 55-аас дээш насныхан гэр бүлийн хамт виз мэдүүлэх тохиолдолд санхүүгийн чадвар нотлох бичиг баримтаас чөлөөлөгдөнө.

НАС БАРСАН ИРГЭНИЙ АР ГЭР

  1. Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3,5*4,5см хэмжээтэй өнгөт зураг 
  2. Гадаад паспорт / Хуулбар 1 хувь 
  3. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
  4. Нас барсан талаарх эмнэлгийн тодорхойлолт
  5. Монгол улсын ГХЯ-ны нот бичиг
  6. Гэрлэлтийн лавлагаа,төрөл садангийн тухай лавлагаа