Олгох хүрээ:
- БНСУ-д зохион байгуулагдаж буй нөхөрсөг тэмцээн, уралдаан, үйл ажиллагаа, хурал цуглаан зэрэгт оролцох, улс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас зохион байгуулагдаж буй техник, технологийн дадлага сургалтанд хамрагдахын тулд богино хугацаагаар зорчих иргэн.
- Богино хугацааны урилга (C-3-1), Богино хугацааны бизнес (С-3-4) ангилал нь виз мэдүүлэгчийн мэдүүлгийн маягт дээр бичсэн зорчих зорилго болон бүрдүүлсэн бичиг баримтыг үндэслэн шийдвэрлэгдэнэ.
* Дээрх богино хугацааны урилга (С-3-1) ангилалд хамаарагдах хэдий ч амьжиргааны зардлаас илүү хэмжээний төлбөр авах тохиолдолд богино хугацааны хөдөлмөр эрхлэх (С-4-5) ангиллын виз мэдүүлнэ.
* Урилга нь “Invitation letter’’ гэсэн утгыг агуулах ба виз олгох зөвшөөрөл биш болно.
Визний төрөл (Хүчинтэй хугацаа / Оршин суух хугацаа)
- Богино хугацааны виз (S): 3 сар / 90 хоног
Бүрдүүлэх бичиг баримт:
- Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3,5*4,5см хэмжээтэй өнгөт зураг
- Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/
- Гэрлэлтийн лавлагаа
- Насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа
(Эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн биеийн байцаалтын хуулбар хавсаргах)
- Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
- Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
- Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт
- Бусад: Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй)
Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх,
9-өөс доош насныхан болон 55-аас дээш насныхан гэр бүлийн хамт виз мэдүүлэх тохиолдолд санхүүгийн чадвар нотлох бичиг баримтаас чөлөөлөгдөнө.
- Урилгатай холбоотой бичиг баримт (*Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас бусад урилгатай холбоотой бичиг баримтуудыг эх хувиар өгөх ба нотариат шаардлагагүй)
Солонгос талын уригч байгууллага
- Урилга (уригдагчийн овог нэр, урьж буй зорилго, зардал хариуцагч, урих хугацаа зэргийг заавал бичнэ.)
Уригч байгууллага нь өөрсдийн ашигладаг загвар байхгүй тохиолдолд урилгын загварыг БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудаснаас татаж авах боломжтой.
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Үйл ажиллагаа (сургалт, дадлага, семинар, албан уулзалт зэрэг)-ийн хөтөлбөр, үйл ажиллагааны танилцуулга, зорчих зорилгыг нотолсон бичиг баримт
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Монгол талын уригч байгууллага
- (Багаар уригдах тохиолдолд) Байгууллагын албан хүсэлт
- (Хувь хүн) Хувь хүний хүсэлт
БНСУ-ын Спортын хорооны урилга
БНСУ-ын Спортын хороо болон харьяа байгууллагын урилга мөн холбогдох төрийн яам, агентлагийн сайдын албан хүсэлттэй тохиолдолд санхүүгийн чадвар нотлох бичиг баримтаас чөлөөлөгдөх боломжтой.
БНСУ-ын Спортын хорооны харьяа байгууллагын бүртгэлээс шалгах шаардлагатай. (www.sports.or.kr)