Олгох хүрээ:
- Монголын сонин хэвлэл, телевиз радио, сэтгүүл бусад хэвлэл мэдээллийн байгууллагаас томилогдон богино хугацааны сурвалжлага хийх, мэдээлэл дамжуулах иргэн.
- Гадаадын мэдээллийн байгууллагатай байгуулсан гэрээн дагуу богино хугацаагаар томилогдон сурвалжлага хийх мэдээлэл дамжуулах иргэн
- Гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын охин компанийг байгуулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор богино хугацаагаар ажиллах иргэн
Визний төрөл (Хүчинтэй хугацаа / Оршин суух хугацаа)
- Богино хугацааны виз (S): 3 сар / 90 хоног
Бүрдүүлэх бичиг баримт:
- Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3,5*4,5см хэмжээтэй өнгөт зураг
- Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/
- Гэрлэлтийн лавлагаа
- Насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа
(Эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн биеийн байцаалтын хуулбар хавсаргах)
- Томилолтын бичиг
- Ажлын газрын тодорхойлолт болон сурвалжлагчийн үнэмлэх (гадаад мэдээ дамжуулах сурвалжлагчийн үнэмлэх)
- Байгууллагын аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар