Олгох хүрээ: Дараах 'A - Q' нөхцөлийг хангаж буй иргэн
- БНСУ-д зорчиж байсан иргэн
- Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
- БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
- $10,000 доллароос дээш зээлийн эрхтэй олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг, сүүлийн 3 сарын турш сарын дундаж хэрэглээ нь $2,000 доллароос дээш зарцуулалттай карт эзэмшигч (бэлэн мөнгөний үйлчилгээ хамрагдахгүй)
- БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн
- БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, МУ-д оршин сууж байгаа БНСУ-ын иргэний эхнэр/ нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 ба түүнээс дээш жил хууль ёсны дагуу амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насны хүүхэд)
- Эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин
- ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа иргэн
- 1 жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх эсвэл ТОП 100 аж ахуйн нэгжид хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн
- БНСУ-д коллежоос дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн
- Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт дээрх сарын үндсэн цалин нь нийслэлийн ажиллагсдын сарын дундаж цалин (2023 оны дундаж цалин 1.8 сая төгрөг)-гаас 2 дахин их, ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй иргэн
- ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил соёл урлагийн зүтгэлтэн, тамирчин (тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)
- 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө (бэлэн мөнгө) зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн
- А-М,Q' нөхцөлийг хангаж олон удаагийн виз авсан иргэний эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насны хүүхэд)
- БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн. (байнгын зорчигч)
- БНСУ-д эхнэр, нөхөр болон шууд хамаарал бүхий гэр бүл нь 1 жилээс дээш хугацаагаар оршин сууж буй иргэн
- Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) -ын гишүүн орны визтэй ба визээ ашиглан тухайн оронруу зорчсон иргэн
Олгох ангилал: Богино хугацаа (С-3-1), Богино хугацааны аялал жуулчлал (С-3-9)
Визний хүчинтэй хугацаа: 3 жил / 5 жил
- 5 жилийн олон удаагийн виз: 3 жилийн хүчинтэй хугацаатай олон удаагийн виз авч, визний хугацаандаа 2 ба түүнээс дээш удаа зорчсон, оршин суух хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй иргэн, байнгын зорчигч.
* Оршин суух хугацаандаа хууль бус хөдөлмөр эрхлэх (хилээр нэвтрээд 90 хоногийн турш оршин суусан зэрэг) болон хугацаа хэтрүүлж болзошгүй гэж үзсэн тохиолдолд виз олгох боломжгүй.
* 3 ба 5 жилийн олон удаагийн визийг тухайн визний хүчинтэй хугацаагаа дуусахаас 1 сарын өмнө мэдүүлэх боломжтой. (жишээ: 2024.01.31 өдөр визний хугацаа нь дуусах бол 2024.01.01 өдрөөс визээ мэдүүлэх боломжтой)
Оршин суух хугацаа (1 удаа): 90 хоног (дээрх 'О' нөхцөлд хамаарах байнгын зорчигч нь оршин суух хугацаа 30 хоногтой 5 жилийн олон удаагийн виз мэдүүлнэ)