Их дээд сургуульд суралцах (D-2)

Олгох хүрээ: Коллеж ба түүнээс дээд шатны боловсролын байгууллага эсвэл эрдэм шинжилгээ болон судалгааны байгууллагад суралцах, судалгаа хийх гэж буй иргэн

  • GKS засгийн газрын тэтгэлэгт оюутан: Визний хураамжаас чөлөөлөгдөнө
  • Гадаад оюутан элсүүлэх болон хянах эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн сургуулийн жагсаалтыг хавсралт 1-ээс харна уу (www.studyinkorea.go.kr)

Визний төрөл: 2 жил хүртэлх хугацаатай нэг удаагийн виз

Товчлол болон тайлбар:

Товчлол Нэршил Тайлбар
D-2-1 Коллежид суралцах  
D-2-2 Бакалаврын түвшинд суралцах  
D-2-3 Магистрын түвшинд суралцах  
D-2-4 Докторын түвшинд суралцах  
D-2-5 Судалгаа хийх  
D-2-6 Солилцооны оюутан  
D-2-7 Ажил/сургалт хавсарсан  
D-2-8 Богино хугацаагаар суралцах  

Нэршил тус бүр дээрх виз олгох эсэх хүснэгт:

Төрөл Визний ангилал Виз олгох Кодтой виз олгох Цахим виз
Шилдэг магадлан итгэмжлэгдсэн сургууль D-2-1~8 O O O
Магадлан итгэмжлэгдсэн сургууль D-2-1~2,5,6,7,8 O X X
D-2-3, D-2-4 O X O
Энгийн их дээд сургууль D-2-1~8 O X X
Зэрэглэл доогуур их дээд сургууль D-2-1~5,7 O X X
D-2-6, D-2-8 X O X
Коллеж болон түүнээс дээш түвшинд суралцах (D-2-1 ~ D-2-4)

Бүрдүүлэх бичиг баримт:

  1. Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг, хураамж $60
  2. Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/
  3. Товч намтар (ЭСЯ-ны маягтын дагуу бөглөх, MS Word, Hangul программ ашиглах, заавал өөрийн гараар гарын үсгээ зурах), (GKS тэтгэлэгт оюутан болон БНСУ-ын их дээд сургуулийн бүрэн тэтгэлэгт оюутан, шилдэг магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд хамаарахгүй)
  4. Элсэлтийн зөвшөөрөл болон сургуулийн аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    * СКЅ тэтгэлэгт оюутны хувьд сургалтын албаны даргын урилга, жилийн чөлөө аваад сургуульдаа дахин элсэж байгаа оюутны хувьд дүнгийн тодорхойлолт болон сургуулийн тодорхойлолт эх хувиар авах шаардлагатай.
  5. Сургалтын зардал, санхүүгийн чадвар нотлох бичиг баримт болон дансны хуулга (GKS тэтгэлэгт оюутан, шилдэг магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд хамаарахгүй)
    • Дансны хуулга: Өөрийн, эсвэл эцэг, эхийн Монгол дахь дансны хуулга (виз мэдүүлэх өдрөөс өмнө 14 хоногийн дотор авсан байх)
      *Дансны хуулга авах өдрийн байдлаар 20 сая вон(төвийн бүс), 16 сая вон(төвийн бус бүс) дүйцэхүйц мөнгийг 30 хоногоос дээш хугацаагаар заавал байршуулсан байх. Материал шалгах үед дансны хуулга нь дээрх хадгаламж нээснээс хуулга авсан өдөр хүртэлх хугацаа 30 хоног хүрэхгүй байх тохиолдолд санхүүгийн чадвар хангахгүйд тооцно (хадгаламжийн журам зөрчсөн болно), (Зэрэглэл доогуур их дээд сургуулиудын хувьд 6 сараас дээш хугацаагаар байршуулна)
      • Дансны хуулга нь доллар зэрэг воноос бусад валютаар гарсан тохиолдолд, дансны хуулга олгосон тухайн улирлын жишиг огноогоор ханшийг хөрвүүлж бодно. (01.01/ 04.01/ 07.01/ 10.01)
      • БНСУ-ын их дээд сургуулийн бүрэн тэтгэлэгт оюутны хувьд тэтгэлэг болон дансанд байршуулсан мөнгөн дүнгийн нийлбэр 20 сая воноос дээш байна.
        Жишээ нь) Төвийн бүсийн сургуулийн тэтгэлэгт оюутны хувьд 10 сая вон (элсэлтийн зөвшөөрөл дээрх мөнгөн дүн) + 10 сая вон (дансанд байршуулсан мөнгөн дүн) = 20 сая вон
        * Эцэг, эх нь нас барсан тохиолдолд төрсөн ах, эгч, дүүгийн дансны хуулга байж болно
    • Сургалтын зардал, санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
    • Төвийн бүс: Сөүл хот, Инчон хот, Гёнги муж, Төвийн бус бүс:Сөүл хот, Инчон хот, Гёнги мужаас бусад бүс
      • Тухайн дансны сүүлийн 3 сарын хуулга (хуулга авах өдрийг хүртэл)
      • Сургалтын зардлыг хариуцах тухай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, виз мэдүүлэгчтэй холбоо хамаарлыг нотлох төрөл садангийн лавлагаа
      • Сургалтын зардал хариуцагчийн сарын орлогыг нотлох бичиг баримт (нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, татварын тодорхойлолт зэрэг)
  6. Гэрлэлтийн лавлагаа
    • Гэрлэлт бүртгэлгүй ч хүүхэдтэй тохиолдолд хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагааг нэмэлтээр өгнө
    • Насанд хүрээгүй хүүхэд(19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй тохиолдолд эцэг эхийн иргэний үнэмлэхийн лавлагаа)
  7. Төрсний бүртгэлийн лавлагаа (шилдэг магадлан итгэмжлэгдсэн сургуульд хамаарахгүй)
  8. Цагдаагийн газрын тодорхойлолт(18-аас дээш насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)
  9. Сүрьеэгийн шинжилгээний бичиг (ЭСЯ-аас заасан сүрьеэгийн шинжилгээ өгөх эмнэлэг хавсралт 2)
  10. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом, дүнгийн жагсаалтын эх хувь, хуулбарын хамт
    • Одоо сурч байгаа эсвэл сургуулиас гарсан бол: Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй тодорхойлолт, өмнөх хичээлийн жилийн дүнгийн жагсаалт
      1. Апостиль гэрчилгээ авсан сургуулийн гэрчилгээ, диплом, дүнгийн жагсаалт
      2. Төгссөн сургуулийн харьяа улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-ны консулын баталгаа
      3. БНХАУ-д төгсөгчид: БНХАУ-ын Боловсролын яамны харьяа боловсролын түвшин/зэрэг магадлан итгэмжлэх төвөөс олгосон боловсролын зэрэг хамгаалсан эсэх тодорхойлолт.
        *Солонгос болон Монголд төгсөгчдийн хувьд эх хувиар нь өгөх боломжтой
  11. Хэлний чадвар нотлох бичиг баримт (зэрэглэл доогуур сургуульд хамаарна, 2023.07.03-аас хэрэгжинэ)
    Ангилал TOPIK Нийгэмд нэгтгэх хөтөлбөр(КІІР) Сэжон Институт
    Коллеж 3-р зэрэг 3-р зэрэгээс дээш болон урьдчилсан дүн 61 онооноос дээш Дунд шат 1-р түвшин
    Аж үйлдвэрийн үндсэн суурь мэргэжил (хөнгөвчилсөн) 2-р зэрэг 2-р зэрэгээс дээш болон урьдчилсан дүн 41 онооноос дээш Анхан шат 2-р түвшин
    Их дээд сургууль 4-р зэрэг 4-р зэрэгээс дээш болон урьдчилсан дүн 81 онооноос дээш Дунд шат 2-р түвшин
    Урлаг спортын мэргэжил (хөнгөвчилсөн) 3-р зэрэг 3-р зэрэгээс дээш болон урьдчилсан дүн 61 онооноос дээш Дунд шат 1-р түвшин
    Дараах бичиг баримтаас аль нэгийг нь бүрдүүлнэ.
    Ангилал Бүрдүүлэх бичиг баримт
    TOPIK ТОРІК шалгалтын дүнгийн тодорхойлолт
    Сэжон Институт Сэжон Институтэд суралцан төгссөн сертификат
    Нийгэмд нэгтгэх хөтөлбөр(КІІР)

    Дараах бичиг баримтаас аль нэгийг нь бүрдүүлнэ. Үүнд:

    1. КІІР хөтөлбөрийн лавлагаа (Суралцаж буй түвшин нь тодорхой байх)
    2. КІІР хөтөлбөрийн сертификат* (Байнгын оршин суугч болох хөтөлбөр)
    3. КІІР хөтөлбөрийн сертификат* (Иргэншил авах хөтөлбөр)
    4. КІІР хөтөлбөрийн Солонгос хэл болон солонгос соёлын шалгалтад тэнцсэн тодорхойлолт* (KLCT), (Дундын шалгалтад тэнцсэн тодорхойлолт)
    5. Байнгын оршин суугч болох шалгалтад тэнцсэн тодорхойлолт (KIPRAT)
    6. Иргэншил авах шалгалтад тэнцсэн тодорхойлолт (KINAT)
    7. КІІР хөтөлбөрийн урьдчилсан шалгалтын дүнгийн тодорхойлолт (Дүн бичигдсэн байна)
    * 2) болон 3) дахь зүйл дээр 5-р зэргээс дээш түвшинд суралцсан талаарх тодорхойлолт, 4) дээр 4-р зэрэгт суралцсан (тэнцсэн) тодорхойлолт, 5) болон 6) дээр 5-р зэргээс дээш түвшинд суралцсан (суралцаагүй гэсэн тэмдэглэгээтэй байсан ч хүлээн зөвшөөрнө) болон тэнцсэн тодорхойлолт
    • Англи хэл: ТOEFL 530(СВТ 197, iBT 71), IELTS 5.5, CEFR B2, TEPS 601(NEW TEPS 327)
    • Англи хэлийг албан ёсны хэл болгосон улсын иргэншилтэй эсвэл тухайн улсад бүрэн дунд боловсрол эзэмшсэн оюутны хувьд тухайн улсад бүрэн дунд боловсрол эзэмшсэн талаарх бичиг баримт (төгссөн сургуулийн сертификат зэрэг)-г бүрдүүлж өгсөн тохиолдолд ангил хэлний шаардлага хангасанд тооцно.

Анхаарах зүйлс:

  1. Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 сар байна
  2. Сургалтын зардал хариуцагчийн хамрах хүрээ
    • Хэлний бэлтгэл/ Их дээд сургуулийн сургалтын зардал хариуцагч: Нэгдүгээр батлан даагч буюу эцэг эхийн тогтмол орлого, санхүүгийн чадварыг татвар төлсөн байдал, нийгмийн даатгалаар нотлох
      (Батлан даагчийн сарын орлого ойролцоогоор 976,000 вон(2,500,000 төгрөг)-с дээш байх)
    • Эцэг эх нас барсан тохиолдолд хоёр дахь батлан даагч буюу төрсөн ах, эгч, дүү эсвэл авга нагац
  3. Дансны хуулга нь виз мэдүүлэх өдрийг хүртэл 1 сараас дээш хугацаагаар байршуулсан байх ба визний мэдүүлгийг шалгаж дуусах хүртэл зарлага хийхгүй байх
    • 1 жилийн нийт сургалтын зардлыг тооцоолох: Сургалтын төлбөр 1 жил + нэг талын онгоцны билет + амьдралын зардал сар бүр 500 ам.доллар (хоол, байр, хэрэглээний зардал, ном сурах бичиг болон бусад)
Солилцооны оюутан (D-2-6)

Олгох хүрээ:

  • Их дээд сургууль хоорондын хэлэлцээрийн дагуу оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах гэж буй оюутан

Визний төрөл: 1 жил хүртэлх хугацаатай нэг удаагийн виз

Бүрдүүлэх бичиг баримт:

  1. Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг, хураамж $60
  2. Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/
  3. Элсэлтийн зөвшөөрөл болон сургуулийн аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. Сургууль хооронд байгуулсан хэлэлцээрийн хуулбар, уригч сургуулийн захирлын албан бичиг
  5. Харьяа сургуулийн захирлын тодорхойлолт
  6. Харьяа сургуулийн оюутны болон дүнгийн тодорхойлолт
  7. Сургалтын зардал, санхүүгийн чадвар нотлох бичиг баримт (шилдэг магадлан итгэмжлэгдсэн сургуульд хамаарахгүй)
    * Сургалтын зардал, амьжиргааны зардал болон бусад зардлыг өөрөө хариуцаж байгаа тохиолдолд Элсэлтийн зөвшөөрөл дээр дурдагдсан мөнгийг дансанд 30 хоног байршуулна.
    * Дансны хуулга авах өдрийн байдлаар Элсэлтийн зөвшөөрөл дээр дурдагдсан мөнгийг 30 хоногоос дээш хугацаагаар заавал байршуулах. Материал шалгах үед дансны хуулга нь дээрх хадгаламж нээснээс хуулга авсан өдөр хүртэлх хугацаа 30 хоног хүрэхгүй байх тохиолдолд санхүүгийн чадвар хангахгүйд тооцно.
  8. Гэрлэлтийн лавлагаа:
    • Насанд хүрээгүй хүүхэд(19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн иргэний үнэмлэхийн лавлагаа)
  9. Цагдаагийн газрын тодорхойлолт (18-аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)
  10. Насанд хүрээгүй хүүхэд(19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн иргэний үнэмлэхийн лавлагаа)
    • Солонгос хэл: Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (ТОРІК) 3-р зэрэг
    • Англи хэл: TOEFL 510

Анхаарах зүйлс:

  1. Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 сар байна
  2. Сургалтын зардал хариуцагчийн хамрах хүрээ
    • Хэлний бэлтгэл/ Их дээд сургуулийн сургалтын зардал хариуцагч: Нэгдүгээр батлан даагч буюу эцэг эхийн тогтмол орлого, санхүүгийн чадварыг татвар төлсөн байдал, нийгмийн даатгалаар нотлох (Батлан даагчийн сарын орлого ойролцоогоор 976,000 вон (2,500,000 төгрөг)-с дээш байх)
    • Эцэг, эх нас барсан тохиолдолд хоёр дахь батлан даагч буюу төрсөн ах, эгч, дүү эсвэл авга нагац
Богино хугацаагаар суралцах (D-2-8)

Олгох хүрээ:

  • Дотоодын их дээд сургуульд суралцаж буй (жилийн чөлөө авсан оюутан багтана) оюутан хувийн зардлаар 1 жилээс доош хугацаагаар кредит олгох хичээлд суралцах тохиолдолд (GKS тэтгэлэгт оюутан хамаарна)

Визний төрөл: 1 жил хүртэлх хугацаатай нэг удаагийн виз

Бүрдүүлэх бичиг баримт:

  1. Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг, хураамж $60
  2. Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/
  3. Элсэлтийн зөвшөөрөл болон сургуулийн аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. Харьяа сургуулийн оюутны болон дүнгийн тодорхойлолт
  5. Гэрлэлтийн лавлагаа.
    • Насанд хүрээгүй хүүхэд(19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн иргэний үнэмлэхийн лавлагаа)
  6. Сургалтын зардал, санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
  7. Цагдаагийн газрын тодорхойлолт (18-аас дээш насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)
  8. Сүрьеэгийн шинжилгээний бичиг (ЭСЯ-аас заасан сүрьеэгийн шинжилгээ өгөх эмнэлэг хавсралт 2)

Анхаарах зүйлс:

  1. Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 сар байна
  2. Суралцах хугацаа нь 90 хоног хүртэлх бол $60 хураамжаас чөлөөлж болно
  3. Эрдмийн зэрэг олгохгүй богино хугацааны академик сургалт, тусгай лекц зэрэг нь богино хугацаагаар суралцах ангиллын визэд хамаарахгүй
Хэлний бэлтгэлд суралцах (D-4-1)

Олгох хүрээ:Ерөнхий боловсролын сургууль төгсөөд их, дээд сургуулийн харьяа хэлний бэлтгэлд Солонгос хэл суралцах гэж буй иргэн

  • GKЅ засгийн газрын тэтгэлэгт оюутан: Визний хураамжаас чөлөөлөгдөнө
  • Гадаад оюутан элсүүлэх болон хянах эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн сургуулийн жагсаалтыг хавсралт 1-ээс харна уy(www.studyinkorea.go.kr)

Визний төрөл: 6 сар хүртэлх хугацаатай нэг удаагийн виз

Товчлол болон тайлбар: Солонгос хэлний бэлтгэл (D-4-1), Гадаад хэлний бэлтгэл (D-4-7)

Нэршил тус бүр дээрх виз олгох эсэх хүснэгт:

Төрөл Визний ангилал Виз олгох Кодтой виз олгох Цахим виз
Шилдэг магадлан итгэмжлэгдсэн сургууль D-4-1 O O X
Магадлан итгэмжлэгдсэн сургууль D-4-1 O X X
Энгийн их дээд сургууль D-4-1 X O X
Зэрэглэл доогуур их дээд сургууль D-4-1 X O X

Бүрдүүлэх бичиг баримт:

  1. Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг, хураамж $60
  2. Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/
  3. Товч намтар (ЭСЯ-ны маягтын дагуу бөглөх, MS Word, Hangul программ ашиглах, заавал өөрийн гараар гарын үсгээ зурах), (GKS тэтгэлэгт оюутан болон БНСУ-ын их дээд сургуулийн бүрэн тэтгэлэгт оюутан, шилдэг магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд хамаарахгүй)
  4. Элсэлтийн зөвшөөрөл болон сургуулийн аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    * СКЅ тэтгэлэгт оюутны хувьд сургалтын албаны даргын урилгыг хавсаргана
  5. Хэлний бэлтгэлийн төлөвлөгөө (хичээлийн хуваарь, хичээл заах багш нарын хүснэгт), хэлний бэлтгэл хичээлийн өнөөгийн байдал (сургуулийн өөрийн маягт)
  6. Сургалтын зардал, санхүүгийн чадвар нотлох бичиг баримт болон дансны хуулга
    • Дансны хуулга (*Дансны хуулга дээр хуулга авсан он, сар, өдрийг тодорхой тэмдэглэгдсэн байх)
      • Өөрийн, эсвэл эцэг, эхийн Монгол дахь дансны хуулга (виз мэдүүлэх өдрөөс өмнө 14 хоногийн дотор авсан байх)
      * Дансны хуулга авах өдрийн байдлаар 10 сая вон (төвийн бүс), 8 сая вон(төвийн бус бүс) дүйцэхүйц мөнгийг 30 хоногоос дээш хугацаагаар заавал байршуулсан байх. Материал шалгах үед дансны хуулга нь дээрх хадгаламж нээснээс хуулга авсан өдөр хүртэлх хугацаа 30 хоног хүрэхгүй байх тохиолдолд санхүүгийн чадвар хангахгүйд тооцно (хадгаламжийн журам зөрчсөн болно)
    • БНСУ-ын их дээд сургуулийн бүрэн тэтгэлэгт оюутны хувьд тэтгэлэг болон дансанд байршуулсан мөнгөн дүнгийн нийлбэр 10 сая воноос дээш байна.
      Жишээ) Төвийн бүсийн сургуулийн тэтгэлэгт оюутны хувьд 5 сая вон (элсэлтийн зөвшөөрөл дээрх мөнгөн дүн) + 5 сая вон (дансанд байршуулсан мөнгөн дүн) = 10 сая вон
      * Эцэг, эх нь нас барсан тохиолдолд төрсөн ах, эгч, дүүгийн дансны хуулга байж болно
    • Сургалтын зардал, санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
      • Тухайн дансны сүүлийн 3 сарын хуулга (хуулга авах өдрийг хүртэл)
      • Сургалтын зардлыг хариуцах тухай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, виз мэдүүлэгчтэй холбоо хамаарлыг нотлох төрөл садангийн лавлагаа
      • Сургалтын зардал хариуцагчийн сарын орлогыг нотлох бичиг баримт (нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, татварын тодорхойлолт зэрэг)
  7. Гэрлэлтийн лавлагаа
    • Гэрлэлт бүртгэлгүй ч хүүхэдтэй тохиолдолд хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагааг нэмэлтээр өгнө
    • Насанд хүрээгүй хүүхэд(19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн иргэний үнэмлэхийн лавлагаа)
  8. Төрсний бүртгэлийн лавлагаа (шилдэг магадлан итгэмжлэгдсэн сургуульд хамаарахгүй)
  9. Цагдаагийн газрын тодорхойлолт (18-аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна.)
  10. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом, дүнгийн жагсаалтын эх хувь, хуулбарын хамт
    1. Апостиль гэрчилгээ авсан сургуулийн гэрчилгээ, диплом, дүнгийн жагсаалт
    2. Төгссөн сургуулийн харьяа улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-ны консулын баталгаа
    3. БНХАУ-д төгсөгчид: БНХАУ-ын Боловсролын яамны харьяа боловсролын түвшин/зэрэг магадлан итгэмжлэх төвөөс олгосон боловсролын зэрэг хамгаалсан эсэх тодорхойлолт.
    * Солонгос болон Монголд төгсөгчдийн хувьд эх хувиар нь өгөх боломжтой
  11. Сүрьеэгийн шинжилгээний бичиг (ЭСЯ-аас заасан сүрьеэгийн шинжилгээ өгөх эмнэлэг хавсралт 2)

Анхаарах зүйлс:

  1. Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 сар байна
  2. Сургалтын зардал хариуцагчийн хамрах хүрээ
    • Хэлний бэлтгэл/ Их дээд сургуулийн сургалтын зардал хариуцагч: Нэгдүгээр батлан даагч буюу эцэг эхийн тогтмол орлого, санхүүгийн чадварыг татвар төлсөн байдал, нийгмийн даатгалаар нотлох. (Батлан даагчийн сарын орлого ойролцоогоор 976,000 вон (2,500,000 төгрөг)-с дээш байх)
    • Эцэг эх нас барсан тохиолдолд хоёр дахь батлан даагч буюу төрсөн ах, эгч, дүү эсвэл авга нагац
  3. Дансны хуулга нь виз мэдүүлэх өдрийг хүртэл 1 сараас дээш хугацаагаар байршуулсан байх ба визний мэдүүлгийг шалгаж дуусах хүртэл зарлага хийхгүй байх
    • 6 сарын нийт сургалтын зардлыг тооцоолох: Сургалтын төлбөр 6 сар + нэг талын онгоцны билет + амьдралын зардал сар бүр 500 ам.доллар (хоол, байр, хэрэглээний зардал, ном сурах бичиг болон бусад)
Ерөнхий боловсролын сургуульд суралцах (D-4-3)

Олгох хүрээ:

  • Засгийн газрын болон орон нутийн засаг захиргааны урилгаар бүрэн тэтгэлэг авч суралцах гэж буй сурагч

Визний төрөл: 1 жил хүртэлх хугацаатай нэг удаагийн виз

Бүрдүүлэх бичиг баримт:

  1. Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг, хураамж $60
  2. Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/
  3. Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (хүчинтэй хугацаа 3 сар)
  4. Уригч байгууллагын албан бичиг
  5. Уригч байгууллагын аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  6. Тэтгэлгийн гэрчилгээ
  7. Харьяа сургуулийн сурагчийн тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт
  8. Төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй тохиолдолд эцэг эхийн иргэний үнэмлэхийн лавлагаа)
  9. Цагдаагийн газрын тодорхойлолт (18-аас дээш насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)
  10. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом, дүнгийн жагсаалтын эх хувь, хуулбарын хамт
  11. Сүрьеэгийн шинжилгээний бичиг (ЭСЯ-аас заасан сүрьеэгийн шинжилгээ өгөх эмнэлэг хавсралт 2)
Олон удаагийн виз